
Тус дүүргийнхэн “Сэлбэ голыг урсацыг сайжруулах, орчныг тохижуулах” төслийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн, тооцоо судалгаанд үндэслэн 20 гаруй га газарт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран мод тарих ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Энэ удаа Японы мод тарих чиглэлээр 100 гаруй жилийн ажлын туршлагатай “Анда Грин” компанийн зөвлөх ойн инженер Кейта Анда оролцож албан хаагчдад мод хэрхэн тарьж, зөв арчлан ургуулах талаар зөвлөгөө өгчээ.
Мөн энэ өдөр дүүргийн аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд орчиндоо 2064 мод тарисан бөгөөд “Залуу багш нарын холбоо” –ны багш нар өөрсдийн нэрэмжит “Эко төгөл”-ийг байгуулжээ.
Д.ЖАРГАЛ