Кобигийн хуванцар багийг дуудлагаар худалдав

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Кобигийн хуванцар багийг дуудлагаар худалдав

NBA-ын 2012 оны Бүх оддын тоглолтын үеэр Дорнодын од Двейн Уейд хамгаалалтын алдаа гаргаж, Коби Брайнтыг хамрыг гэмтээснээр “Хар мамба” хуванцар масктай талбайд гарах болсон билээ. Харин тэрхүү хуванцар баг хэргээ гаргаж, нэгэнт шаардлагагүй болсон тул “ЛА Лейкерс”-ийн супер од түүнийгээ дуудлага худалдаанд оруулж, орон гэргүй хүүхдүүдэд туслахаар шийджээ. Тэрбээр eBay онлайн дуудлага худалдааны сайтад байршуулж, эцэстээ 67100 ам.доллараар зарагдсан байна. Тэрбээр дуудлага худалдаанаас олсон мөнгийг “Коби болон Ванессагийн гэр бүлийн сан” хэмээх хүмүүнлэгийн байгууллагаараа дамжуулан, Лос-Анжелес дахь орон гэргүй хүүхдүүдийг багасгах, тэднийг орон гэртэй болгож, нийгэмшүүлэх үйлст хувь нэмрээ оруулжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж