“Трубадур” дуурийг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

“Трубадур” дуурийг дахин тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ сарын 19-нд Ж.Вердийн “Трубадур” дуурийг тоглох гэж байна. Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн суут алдартай бүтээлүүдийн нэг болох “Трубадур” дуурь нь дөрвөн бүлэг найман үзэгдэлтэй юм. Энэхүү дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд тоглож байсан бол Монголын тайзнаа 1994 оны тавдугаар сарын 28-нд тоглож байжээ.

Дуурийн үйл явдал 15-р зууны Испанид өрнөнө. Ирэх бямба гаригт тоглох “Трубадур” дуурийн гол дүрд Ди Лунад Ч.Энхтайван, Леонорад Ш.Наранчимэг, Азученад Р.Доржхорол, Манрикод Ч.Түмэндэмбэрэл, Феррандод Ч.Чинзориг, Инес Д.Туяа, Рюиц Г.Шижирболд, өвгөн цыганд Э.Бумхүү нар тус тус тоглох юм. Харин симфони найрал хөгжмийг удирдаач Д.Нямдаш удирдан тоглуулна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж