
Багийн дүнгээр нэгдүгээр байранд Орхон аймгийн баг 242 оноо, хоёрдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль 208 оноо, гуравдугаар байранд БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн баг 161 оноогоор тус тус шалгарч, цом өргөмжлөл, мөнгөн шагнал болон алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Улаанбаатар хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд хамгийн хол нь Өмнөговь, Увс, Баянхонгор аймгийн баг тамирчид ирж оролцсон нь энэхүү тэмцээний чанар, нийтийг хамрах хүрээг өргөтгөсөн хэрэг болов.