Сэлэнгэчүүд илүү байлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд илүү байлаа

Монголцын олимпийн боксийн  холбоо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн Боксын холбоо, “Улаан ирвэс” клубээс хамтран зохион байгуулсан залуучуудын УАШ Боксын тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд хот, хөдөөгийн 18 байгууллагын 164 тамирчин өрсөлдөж, 14 баг багц медиалийн төлөө финальд үлдэн хурд хүч авхаалж самбаагаа сорьсон. Таван өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад Сэлэнгэ аймаг 34.5, Баян-Өлгий 28, Баянгол дүүрэг 22.5 оноогоор эхний гурван байрт шалгарсан. Мөн тэмцээний шилдэг шүүгчээр Атар баяр, шилдэг дасгалжуулагчаар Сэлэнгийн Г.Ганхуяг, Баян-Өлгийн Хайнар, БГД-ийн Энхтайван, шилдэг тамирчнаар Сэлэнгэ аймгийн Л.Эрдэнэбаяр шалгарч алтан медаль, цомын эзэд болцгоосон юм. Энэ удаагийн Тэмцээн нь удахгүй болох хүүхдийн наадам, Ази болон дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулан авснаараа онцлогтой болжээ. Дашрамд дуулгахад, Залуучуудын УАШ энэхүү тэмцээнийг “Сэлэнгэ констракшин”ХХК, “Сэлэнгэ Титан”ХХК, “Намуун дулаанхан”, ХХК, “Зочу Сэлэнгэ” ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн байна.

Ч.Отгонцэцэг /Сэлэнгэ аймаг/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж