Шарын голын уурхайг 1962 онд байгуулж, төрийн өмчид байсныг 2003 онд хувьчилж байжээ. 1498 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 16 мянган га талбайг хамардаг. 50 шахам жилийн түүхтэй тус уурхайг АНУ-ын “Firebird” компани хувьчилж авсан. Хагас коксжуулсан нүүрсийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг.Төмөр замын төв шугамд холбогдсон тул Орос, Хятадаар дамжуулан зүүн өмнөд Азийн орнууд болон Япон, Солонгосын зах зээлд нүүрсээ нийлүүлэх боломжтой. Тиймээс төмөр замд холбогдоход 65 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр 0.5-1.0 сая тонн хүртэл нүүрс нэмж олборлодог болох аж.
Эх сурвалж: www.mminfo.mn