Жааз дуучин Ц.Хулан хос цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Жааз дуучин Ц.Хулан хос цомог гаргана

Сүүлийн үед рок, попын дуучин дэлгэцийн урлагт хүч үзэх болсон. Тэдний араас жааз дууны хатан хаан хэмээн өргөмжлөгддөг дуучин Ц.Хулан ч мөн адил дэлгэцийн урлагт хүч үзэн “Нэг биений хоёр зүрх” кинонд гол дүр бүтээгээд амжсан.
Тэрбээр энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ "Academy Awards-2012" наадамд “Шилдэг эмэгтэй гол дүр”-д нэр дэвшсэн ч түүнтэй өрсөлдөх өөр бүтээл ирээгүй тул энэ удаад уг номинаци дараагийн наадам руу шилжин үлдсэн.

Харин уран бүтээлийн хувьд дуучин Ц.Хулан шинээр хоёр цомог гаргахаар ажил ихтэй яваа гэнэ. Ирэх арваннэгдүгээр сард төрсөн өдрөөрөө цомгуудын нээлтээ хийхээр төлөвлөжээ. Тэрбээр энэ удаад “My world-2” цомгоо гаргах гэж байгаа бөгөөд хуучны сонгодог, классик поп жааз стилийн дуунуудыг багтаах гэнэ. Харин нөгөө цомогт нь түүний дуулсан монгол кино, жүжгийн дуунууд эгшиглэх нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж