100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна

100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний таван тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд эрэгтэй шилдэг 16, эмэгтэй шилдэг 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж байна. Эхний таван тоглолтын дараахь байдлаар эрэгтэйчүүдээс “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУ-ын мастер О.Түвшинболд 9 оноотой, ганцаар тэмцээнийг хошуучилж байна. Тэрээр тав дахь өрөгт олон улсын их мастер Д.Эрдэнэбилэгийг хожсон юм. Удаахь байруудад “Эхлэл” сургуулийн тамирчин, дэд мастер Ц.Отгонбилэг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн тамирчин, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэг, “Таван цагариг” сонины тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай нар долоон оноотой өрсөлдөж байна.

Харин эмэгтэйчүүдээс ХААИС-ийн тамирчин, спортын мастер Э.Мандахнаран 9 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. МУИС-ийн тамирчин, спортын мастер С.Нямгэрэл 8 оноотой удаахь байранд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний 6, 7-р тойргийн тоглолтууд өнөөдөр болох бөгөөд тавдугаар сарын 19-ний бямба гаригт өндөрлөж, Монгол Улсын аварга тамирчид тодорно гэж Монголын даамын холбооноос мэдээллээ.

УАШТ-ий дүн (5 тойргийн дараахь байдлаар)

Эрэгтэй:

9 оноо – О.Түвшинболд
7 оноо – Ц.Отгонбилэг, Д.Эрдэнэбилэг, Манлай
6 оноо –  Ц.Хашчулуун, С.Батсүх, Д.Баттулга
5 оноо – С.Даваадорж, Д.Эрдэмбилиг
4 оноо – Ц.Сүхбат, Ц.Балжинням, Д.Ганболд
3 оноо – Ц.Эрдэмбилэг, М.Дүүрэнбилэг, Л.Дагвадорж
1 оноо – Э.Энх-Эрдэнэ


Эмэгтэй:

9 оноо – Э.Мандахнаран
8 оноо – С.Нямгэрэл
7 оноо – Ц.Энхзаяа, Д.Энхтуул, Б.Нандинцэцэг, М.Нямжаргал
6 оноо – С.Саранцэцэг, Ц.Энхцэцэг
3 оноо – М.Хишигбаяр, Б.Нандин-Эрдэнэ
2 оноо – Б.Намуун, Н.Батцэцэг, Г.Амгалан
1 оноо – Б.Мөнхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж