Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Х.Бат-Эрдэнэ гэж энэ залууг “Алтай Констракшн” гэдэг компанийнх нь нэрээр хүмүүс илүү таньдаг болжээ. Барилгын бизнес эрхэлж Монголын бэл бэнчинтэй залуусын эгнээнд багтаж чадсан энэ эрхэм хаа очиж спортод элэгтэй нь анзаарагддаг. Чөлөөтийн Б.Батзориг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нараас эхлээд Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Н.Төгсцогт тэргүүтэй олон тамирчид түүний сүндэрлүүлсэн хотхонд төвхнөсөн билээ.

Бөхийн төрлийн спорт сонирхож, “Бөхийн өргөө”, Спортын ордонд болсон тэмцээн уралдаан алгасдаггүй ноён Х.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд ч чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн үзэж, Спортын ордноо өнжлөө. Их аварга Асашёорюү, даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар гээд бэл бэнчинтэй бөхчүүдийн хурдан хөлгүүд Спортын ордны гадна сойлттой өнжсөний дотроос “Алтай констракшн”-ы боссын “Rolls-Royce” олны хараа булааж байв. 06 66 дугаартай машины цуглуулгатай тэрбээр УБА 0666 гэсэн саарал өнгийн “Rolls-Royce”-оо өнгөрсөн жил 680 мянган ам.доллараар өөрийн болгож байсан юм.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж