Адуугаа хайж яваад осгож нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Адуугаа хайж яваад осгож нас баржээ

Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхан сумын “Ар нумт” гэх газар Цэнхэрмандал сумын харьяат 24 настай эрэгтэй М адуугаа хайж яваад мотоциклынхоо хажууд осгож нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт “Хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан шалгахад 38 настай, эрэгтэй Б хамт архи уусан 30 настай, эрэгтэй Г-г хутгалж  амь насыг нь хохироож хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжлан саатуулжээ. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Саран

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж