Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Гавьяагүй гэж үү?

Монголын кино бүтээгчид өнгөрсөн бямба гаригт “Academy awards-2012” наадмаа тэмдэглэсэн билээ. Тус наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацийн эзнээр “Бодлын хулгайч” киноны ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Ш.Дэлгэржаргал шалгарсан юм.

Монголын тайз, дэлгэцнээ мартахын аргагүй олон сайхан дүр бүтээсэн эрхэм ахайтныг хөтлөгч тайзнаа урихдаа Гавьяат жүжигчин хэмээн дуудсан нь эндүүрэл байжээ. Ш.Дэлгэржаргал гуай энэ алдааг бушуухан залруулсан ч "Ард түмэн минь надад тэр шагналыг хэдийнэ өгсөн гэж боддог" хэмээсэн нь нэгийг бодогдуулахаар байв.

Нээрэн л түүний авьяас билгийг өдий хүртэл үнэлээгүй гэж хэн бодох билээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж