МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд энэ сарын 10-нд шилжүүлсэн. Улсын Дээд шүүх Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх шийдвэр гаргасан байна.
Уг хэргийг хуульд заасны дагуу Дээд шүүхээс Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэх юм байна. Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх ажээ.
Д.ЖАРГАЛ