
Ялалтын баярыг Орос орон даяар тэмэглэж байх үед алан хядагчид ОХУ-ын нутаг дэвсгэрт багтах Дагестаны Каспийск хотод Москвагийн цагаар 7 цагийн орчимд бөмбөг дэлбэлжээ. Тус хотын гудамжинд эргүүл хийж байсан нохойтой саперчин сэжиг бүхий зүйлд үзлэг хийж байх үеэр нь дэлбэрэлт болсон гэнэ. Саперчин газар дээрээ нас баржээ. Мөн Интерфакс агентлагаас мэдээлснээр бол энэ дэлбэрэлтээс нэг цагийн дараа мөн энэ бүсэд байрлах цэргийн ангийн ойролцоо 200 метр зайд ойртож ирсэн алан хядагчийн машин дэлбэрчээ. Өчигдар мөн дэээрхи хотоос холгүй ачааны галт тэрэгний замыг дэлбэлсэн байна. Харин хүний амь нас хохироогүй байна.
М.Наст
Эх сурвалж Лента.ру