Хог хаягдлын менежментийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Хог хаягдлын менежментийг танилцуулна

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын урилгаар Хог хаягдлын менежментийн талаар Нидерландын удирдлагын хамтын ажиллагааны хөтөлбөр буюу “PUM” –ын  мэргэжилтэн Жосеф ван Ауденховен манай улсад зөвөлгөө өгөх гэнэ. Энэ хүрээнд тэрээр тавдугаар сарын 19-нөөс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын аж үйлдвэрүүдтэй танилцах юм байна. Ингэхдээ том үйлдвэрүүдээс гардаг хог хаягдлыг хэрхэн эргэлтэнд оруулах, байгальд ээлтэйгээр  булшлах зэрэг практик зөвөлгөө өгөх ажээ. Түүнчлэн тавдугаар сарын 29, 30-нд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарт “Хог хаягдлын менежмент” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэнэ. Уг уулзалт, семинар нь үйлдвэрүүдтэй танилцсан үйл явц, дүгнэлтэд тулгуурлах юм байна.

МҮХАҮТ тус байгууллагатай 2000 оноос хойш хамтран ажиллаж, шинжээчдийг урьж зөвөлгөө авдаг болсон байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж