
Бээжингийн Кино академийг кино зураглаач мэргэжлээр төгссөн түүнийг Монголын кино урлагт тодорч буй шинэ өнгө төрх гэж урлагийнхан ярих болжээ. Ялангуяа дэлгэцийн уран бүтээлчид Д.Ангарагийн хамт нэг фронтод ажиллах гэж ихэд сонирхох болсон нь нууц биш юм. "Бодлын хулгайч" киноны ерөнхий зураглаачаар ажиллаж, тэр бүтээлээрээ “Academy awards-2012” наадмаас"Шилдэг зураглаач” шагнал хүртсэн Д.Ангараг одоогоор "Ану хатан"-ыг дуран авайдаа буулгаж яваа гэнэ лээ.
А.ЗУЛ