Тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордон дахь Ёслол хүндэтгэлийн "А" танхимд болох юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир өнгөрсөн лхагва гарагт УИХ-аас шинэ гишүүдийг томилсон юм.
Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Б.Ганбатыг гишүүдийн 82.4, Д.Гэрэлт-Одыг 87.8, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг 89.8 хувийн саналаар дэмжин СЕХ-ны гишүүнээр баталсан. Мөн Улсын Дээд Шүүхээс санал болгосон Н.Дагвыг гишүүдийн 87.8, Д.Эрдэнэчулууныг гишүүдийн 89.8 хувиар дэмжин Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилсон юм.