Тэдний илтгэлээс хурдан морь унах нь томчуудын ярьдагчлан хүнд хөдөлмөр биш, харин ч үндэсний спортоороо хичээллэж байгаа гэсэн том бахархал байдаг гэдгийг анзаарч болохоор байсан юм. Чухам тиймээс унаач хүүхдүүд зөвлөл байгуулан хоёр үндсэн чиглэлтэй санамж бичгийг гаргажээ. Түүнийг утгачилбал:
Хурдан морь унаач хүүхдүүд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалуулах зорилгоор ММСУХ болон бусад салбар холбоод, уяачид, уралдаан зохион байгуулагчдад хандаж шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг нь хүндэтгэн үзэх ёстой.
Хоёрдугаарт хүүхдээр хурдан морь унуулахгүй гэх үзэл баримтлал бүхий байгууллагууд тэдний өмнөөс шийдвэр гаргаж үндэсний спортоороо хичээллэх боломжийг нь хаан боогдуулж буй хэрэг бөгөөд харин аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах ёстой.
Цаашид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар холбогдох байгууллагууд анхааралдаа авч санаачлагатай ажиллах ёстой ч үүгээрээ далимдуулан дуртай спортоороо хичээллэх эрхийг нь хааж боогдуулахгүй байхыг хүсчээ. Хурдан морины бяцхан зүтгэлтнүүдийн зөвлөгөөнд ММСУХ-ны тэргүүн, Шадар сайд М.Энхболд оролцож тэдний санал бодлыг сонссон юм.
Эх сурвалж: http://todmagnai.mn