Хоршооллын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөө хорших, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, Хоршоологчдын үндэсний III чуулганыг Улаанбаатар хотноо МУЗГ, Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна. Мөн уг “Хөдөөг хоршоолох аян”-ны нээлтийн арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байгаа бөгөөд Говь-Сүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Говь-Алтай, Сүхбаатар, Дорнод, Хөвсгөл, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Булган, Орхон, Архангай, Дундговь, аймгууд аяныхаа нээлтийг хийгээд байна. Орон нутагт зохион байгуулагдаж буй “Хөдөөг хоршоолох аян”-ы нээлт болон Хоршоологчдын зөвлөгөөнд ХХААХҮЯ, ЖДҮГ, Хоршоологчдын холбоодын төлөөлөл оролцож, хоршооллын талаар төрөөс баримтлаж буй бодлого, ноосны урамшуулал, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн бирж, жишиг хоршоо болон аяны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна. Монголын хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоотой хамтран бүх сумдад ажиллах 21 багийг гаргаж, сумдад Жишиг хоршооны сургалтыг зохион байгуулж, зөвлөлгөө өгч, “Хөдөөг хоршоолох аян”-ыг сурталчилан, үйл ажиллагаа явуулж буй хоршоодод үнэлгээ хийж холбогдох гарын авлагаар ханган ажиллаж байна.