Facebook-г үндэслэсэн дөрвөн хүний нэг болох Eduardo Saverrin саяхан Америк улсын иргэн байхаас татгалзаж байгаагаа мэдэгджээ.
Saverin Бразилд төрсөн ба 1998 онд Албан ёсоор Америкийн иргэн болсон боловч 2009 оноос хойш Сингапурт амьдарч байгаа юм байна. Учир нь Сингапур бол жинхэнэ капиталистийн тод жишээ болсон газар бөгөөд татвар багатай амьдрахад хамгийн таатай газруудын нэг юм.
Тэрээр Facebook компанийн ердөө 5 хувийн хувьцааг нь эзэмшдэг бөгөөд ирээдүйд ирэх Америкийн өндөр ашгийн татвараас зайлсхийж ийм шийдвэр гаргаж байгаа аж.
Т.МӨНХТҮВШИН