Видео шэйр хэрэгслүүдийг Viddy тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Видео шэйр хэрэгслүүдийг Viddy тэргүүлэв

Instagram нь зураг шэйрлдэг App-уудын вант улсын хаанаар шалгарч нэг тэрбум ам доллартай болоод байгаа билээ. Харин App-уудын дараагийн тулааны талбар нь Видео шэйр байх болно.

Видео Шэйр хэрэгслүүдын өрсөлдөөний эхэнд "Viddy" хэмээх сайт зогсож байгаа аж. Viddy-г ашиглан та 15 секундийн бичлэгийг интернетэд байршуулах боломжтой. Тэдний бусад видео шэйр сайтуудаас ялгарах давуу тал нь шууд гар утаснаасаа Upload хийх боломжтой ба бичлэгэндээ эффект, дуу нэмж, засч болдогт оршино.

Баасан гаригт Viddy NEA, Goldman Sachs, Battery Ventures болон Khosla Ventures зэрэг хөрөнгө оруулагчдаасаа 30 сая ам долларын хөрөнгө оруулалт авж байгаагаа зарлажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж