LCD дэлгэцээ хэрхэн аюулгүй цэвэрлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

LCD дэлгэцээ хэрхэн аюулгүй цэвэрлэх вэ?

LCD дэлгэцийг зөөлөн материалтай алчуур, ус, зориулалтын спирт шингэн ашиглан цэвэрлэж болно. Үүний тулд та:
1.    LCD дэлгэцээ унтраа. Хэрэв боломжтой бол цахилгаан үүсгүүрээс нь салгаарай. Энэ нь бохирдсон ба зурагдсан хэсгийг харахад ч хялбар болгох болно.
2.    Зөөлөн, цэвэр материал олж ав. Гэрийнхээ ойр хавиар хайгаарай. Зөөлөн, цэвэрхэн, хөвөн даавуун материалыг нүдний шилнийхээ хайрцганд, эсвэл угаалгынхаа өрөөнд үзээрэй.
3.    Ус юм уу зориулалтиын шингэн ол. Дэлгэц чинь тийм ч бохир биш бол ус хангалттай. Гэвч сүүлд цэвэрлэснээс чинь хангалттай урт хугацаа өнгөрсөн бол ус, спирт хоёроо тэн хагасаар нь холиод шүршигч саванд хийгээрэй.
4.    Хольсон шингэнээ материал дээрээ шүршинэ. Шингэнээ шууд дэлгэцэн дээрээ бус материал дээрээ шүрших ёстойг анхаарна уу.
5.    Дэлгэцээ зөөлөн арч. Эхний арчилтаар тун зөөлөн арчаарай. Үүний дараа материалаа нугалаад дахин шингэнээ шүршин энэ удаад гарн хурууны мөр, ором болон бусад бохирдлыг арилгахаар хүчтэй даран арчих хэрэгтэ йшүү. Мөн дэлгэцээ зүүнээс баруун тал руу нь дээрээс доош гэсэн чиглэлээр дахин дахин арчих хэрэгтэй.
6.    Одоо дэлгэцээ асаагаад үз. Ингээд та ширхэг ч толбогүй шинэхэн юм шиг дэлгэцтэй боллоо.
Мэдээллийн эх сурвалж: tsahim.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж