БНАСАУ-д хүний махаар хооллосон гэх хүнийг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д хүний махаар хооллосон гэх хүнийг цаазалжээ

Хойд Солонгос сүүлийн жилүүдэд хүний махаар хооллосон гэх гурван хүнийг олны өмнө цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг Үндэсний нэгдлийн институт гэх Өмнөд Солонгосын төсвөөс санхүүждэг улсын байгууллагын мэдээнээс ишлэн дамжуулжээ. БНАСАУ-аас зугатан ирсэн 230 хүний мэдүүлгээс энэ талаар тодорхой болжээ. Тэдний яриагаар 2009 онд бяцхан охины алж идсэн гэх нэг хүнийг буудан хөнөөсөн байна. Мөн иймэрхүү хэргээр 2006 онд эцэг, хүү хоёрыг цаазлажээ. Үүний зэрэгцээ хүний махаар хооллосон тухай хэд хэдэн тохиолдол цагдаагийн мэдээнд байсныг нэгэн дүрвэгч авчирсан байна. Тухайлбал, тэнд нэг эрэгтэй ажлынхаа газрын хүнийг алаад махыг нь идэж, үлдсэн махыг нь зах дээр хонины мах гээд зарж яваад баригджээ.

1990-ээд оны дундуур бараг хоёр сая хүний аминд хүрсэн өлсгөлөнгийн улмаас хойд солонгосчууд хүний махыг хүнсэндээ хэрэглэн зарж байсан тохиолдол их гарсан гэнэ. Одоо байдал гайгүй болсон ч хүний мах идэх явдал Хойд Солонгосдоо томоохон асуудал хэвээр байгаа гэнэ. Гэхдээ институтийн мэдээнд эдгээр баримтууд нь шууд батлагдаагүй гэдгийг сануулсан байна.

Хойд Солонгос олон жил хүнсний дутагдалд байгаа ба орон нутгийн үйлдвдэрлэл хүнсний хэрэгцээг хангаж чадахгүй бйагаа бөгөөд валютгүй учраас гаднаас хүнс авч чадахгүй байгаа юм.

     Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж