“Нийтийн дуу дуулах хоолой ам ч алга”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Нийтийн дуу дуулах хоолой ам ч алга”

 Та битгий уурлаарай” булангийнхаа ээлжит зочноор “Нисванис” хамтлагийн ахлагч  Н.Амгааг урилаа.

-Амгаа, танай хамтлаг тарчихсан гэл үү. Та хэд хоорондоо хэмх зодолдоод тарсан гэсэн яриа байна?

-Үгүй
ээ, юу яриад байгаа юм. Хэ хэ. Манай хамтлаг өчигөр орой бүгдээрээ
клубт тоглоод эв найрамдалтай гэр гэрийн зүг явсан. Өглөө намайг унтаж
байх хойгуур тарчихаагүй бол.

-Та яагаад инээгээд байгаа юм. Нээрээ танай хамтлаг юунаас болоод хэрүүл зодоондоо тулчихсан юм бэ?

-Манай
хамтлаг ерөөсөө тараагүй. Хэрэлддэг ч үгүй. Хамгийн эв найрамдалтай
хамтлаг байгаа юм. Та энэ мэдээллээ хаанаас авсан юм бэ?
Би их олон сэтгүүлч найзтай л даа. Зарим сэтгүүлч яаж худлаа юм бичдэгийг нь ч мэднэ.

-Хамтлаг чинь тарсан учраас та нийтийн дуу дуулахаар болсон гэл үү?

-Надад
нийтийн дуу дуулах сонирхол байхгүй. Нийтийн дуу дуулах хоолой ам ч
байхгүй. Намайг нийтийн дуу дуулна гэж яаж төсөөлдөг байна аа. Зохих ч
үгүй шүү дээ.

-Инээгээд л байх юм та?

-Инээхгүй тэгээд яах юм. Энэ худлаа ярианд чинь.
-За за тоглосон юм аа. Энэ наргиан байлаа. “Та битгий уурлаарай” булангийнхаа зочноор таныг урьсан юм?

-Өө тийм үү. Хэ хэ. Ямар хөгжилтэй юм бэ.

-Та ч уурлах шинжгүй нь ээ?

-Би барагтай бол уурладаггүй юм аа.

Ж.ГЭГЭЭ /2008 оны 11 сарын 3/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж