Грибаускайте эмнэлэгт Юлия Тимошенког эргэв

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Грибаускайте эмнэлэгт Юлия Тимошенког эргэв

Литва улсын ерөнхийлөгч Даля Грибаускайте эмнэлэгт эмчлүүлж байгаа Юлия Тимошенког эргэн очжээ. Тэдний яриа бараг хагас цаг үргэлжилсэн байна.

Тимошенкод эрх баригчдын зүгээс зэрлэгээр харьцаж байгааг эсэргүүцэн Төв ба Зүүн Европын 19 оны ерөнхийлөгчийн 14 нь Украинд очихоос татгалзсан. “Ялтагийн саммитийг үл тоомсорлосон нь Украин ба Европын холбооны хооронд итгэлийн том хямралыг үүсгэх аюултай учраас түүнийг газар авахуулахгүйн тулд би ирсэн” гэж тэрээр ярьжээ.

Тавдугаар сарын 14-нд Юлия Тимошенког Украинд суугаа АНУ-ын Элчин сайд Жон Теффт эргэн ирнэ. Үүнээс хоёр хоногийн дараа Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Украины талаарх илтгэгчид Майлис Репс ба Мариэтт Пурба-Лундин нар экс-ерөнхий сайдыг эргэх гэнэ. “Ийм хүчирхэг эсэргүүцлийн дэмжлэгийн буянаар ерөнхийлөгч Янукович өөрийн Үндсэн хуулийн эрх мэдлээ хэрэгжүүлэн энэ улс төрийн хямралыг шийдэнэ гэж бид найдаж байна” хэмээн Тимошенкогийн охин хэлжээ.

Виктор Янукович Молдавын ерөнхийлөгч Николае Тимофтитай уулзахдаа  Украин ба Европын холбооны харилцаа хүйтэрч байгаа талаар ярилцсан байна. “Одоо Европын холбоо завсарлага хийж байна. Тэр нь хоёр талын харилцаанд үр ашгаа өгнө гэдгийг би ойлгож байна” хэмээн Янукович хэлэв.

Өлсгөлөн зарлаад байсан Юлия Тимошенко одоо сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Тэрээр герман эмчийн хийсэн хуваарийн дагуу өдөрт долоон удаагийн эмчилгээ хийлгэж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж