Өнгөрсөн пүрэв гаригт болсон энэ арга хэмжээнд 40 мянган ам.доллар төлөн оролцож байгаа алдартнууд ба бизнесменүүдээс гадна Обамаг дэмжигч энгийн дэмжигч Нью-Жерси хотын багш эмэгтэй Бет Топинка ба Флориадагийн нийтийн ахуйн ажилтан Карен Блатчер нар уригджээ. Тэд ерөнхийлөгчийн сонгуулийн санд хандив өгсөн хандивлагчдын дунд явуулсан хонжворт сугалаагаар энд оролцох эрх авчээ.
“Хоёр азтан Лос-Анжелес дэх оройн зоогийн арга хэмжээнд уригдсан 150 цуутан болон ерөнхийлөгчтэй уулзах болж байна. Зочид кино одын гэрт ерөнхийлөгчтэй хамт зоог барихаар зургаан сая ам.доллар оруулсан ба дээр нь хандивлагчдын дунд явуулсан хонжворт сугалаагаар есөн сая ам.доллар цугларсан байна” гэж CNN телевиз мэдээлэв. Лотерейд оролцогсдын дундаж хандив нь 23 ам.доллар байжээ. Обамагийн Америкийн баруун эрэгт хийж байгаа сонгуулийн сурталчилгаагар Клунийн эдлэнд хийсэн оройн зоогоос гадна бас хэдэн арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ бүгд нь Обамагийн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжихээр хийсэн мэдэгдэл нь тус болно гэж үзэж байна. Калифорнийн хандивлагчдын дунд цөөнгүй гомо нар байгаа аж. Зургадугаар сарын 6-нд ерөнхийлөгч Обама сексийн цөөнхийн төлөөлөгчидтэй хамт оройн зоогийн арга хэмжээг зохион байгуулах ажээ. Тэндээс бас багагүй хөрөнгө цугларч магадгүй байна.