Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн



Малчид, тариаланч, тээвэрчдэд зориулсан мэдээ :

 Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай байна.

2012 оны 05 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийг нутгийн зарим газраар  бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч  ширүүснэ. Алтайн өвөр говиор 18-23 градус, Дорнодын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор, болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  8-10 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 865  гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.


2012 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 17-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо  орно. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь талын нутгаар  секундэд  түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст, хугацааны  эцсээр  ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж