![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2011/10/8fb8306900cd3e55/178b204bb81196ebig.jpg)
Аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Г.Эрхэмбаяр, гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, улсын заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Т.Мөнгөнцоож, Д.Батболд, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших нарын хүчит 208 бөх зодоглосон уг барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, арслан Х.Мөнхбаатар үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт аварга С.Мөнхбат /Долоогийн даваанд Ц.Содномдоржид өвдөг шороодсон/, арслан Г.Эрхэмбаяр /Долоод Х.Мөнхбаатарт өвдөг шороодов/ нар шалгарч үлдлээ.
Т.Маша