Засгийн газрын ордонд болсон нээлт дээр ерөнхий сайд сүүлийн 30 жилийн дотор хоёр орныг холбосон нягт хамтын ажиллагааны гол үйл явдлуудыг онцлон хэлсэн байна. Тайчуудад хандан хатагтай Чинават хятад хэлэнд шамдан суралцахыг уриалав.
Хөтөлбөрт Хятадын боловсролын яамнаас томилолт авсан 1200 сайн дурын ажилтан оролцох юм. Хятад хэл одоо Тайландад хамгийн ихээр судлагдаж байгаа англи хэлний дараа ордог гадаадын хэл болжээ. Гуравдугаарт нь солонгос болон япон хэл орж байна.
Ерөнхий сайд Чинават өөрөө хятад цагаачдын үр удам. Тэрээр Хятадын сайн дурынханд хөтөлбөрийн нээлт дээр баяр хүргэв. Тайландад хятад, хужаа нар XVII-XX зуунд орж ирсэн бөгөөд тус орны нийгэмд чухал нөлөө үзүүлсэн гэгддэг. Хятадын хужаа нар бөөний болон худалдаа арилжааны салбарт голчлон ажилладаг бөгөөд ихэнх үйлдвэрийн эзэд нь байдаг. Өнөөгийн тайчуудын ойлголтоор хятад ба худалдаа гэсэн үг нь нэг утгатай. Хоёр, гурав дахь үеийн хужаа нар хятадаар ярьдаггүй бөгөөд өөрсдийгөө тай гэж үздэг ч эртний хятад уламжлалаа хадгалдаг. Коммунистууд Хятадад засаг авснаас хойш хоёр орны хоорондын харилцаа 19970-аад оны эцэс хүртэл тасарч байсан. Тайланд 1975 онд Хятадтай дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засгийн харилцаа нь либералчлагдаж ирсэн юм.