Арсала Рахманигийн тухайд ням гаригийн өглөө буудуулж, амиа алдсан тухай Афганистаны цагдаагийн байгууллага мэдээлжээ. Тэрээр Кабул хотын баруун хэсэгт ажилдаа явах замдаа буудуулсан гэнэ. Түүн рүү халдсан хүмүүс “Toyota Corolla” маркийн суудлын тэрэгтэй явж байсан, дуу намсгагчтай буугаар ердөө ганц удаа буудсан тухай Кабул дахь BBC-гийн сурвалжлагч Билал Сарвари мэдээлсэн байна. Урьд өмнө нь түүний амь насанд заналхийлсэн, дарамталж сүрдүүлсэн тохиолдол нэг бус удаа гарч байсан атал ямар учраас зэвсэглэсэн бие хамгаалагчгүй явж байсан нь түүнийг дэмжигчдийн гайхлыг төрүүлж буй гэнэ.
Талибанчууд 2001 он хүртэл Афганистаныг эрхэндээ байлгах таван жилийн хугацаанд тэрээр Талибаны төрийн эрхэнд, Боловсролын сайдын алба хашиж байжээ.