Хятадад шуурганаар хэдэн арван хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Хятадад шуурганаар хэдэн арван хүн амиа алджээ

Хятадын баруун хойд нутаг, Ганьсу мужид орсон хүчтэй бороо, шороон шуурганы улмаас 40 гаруй хүн амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Нас барсан хүмүүсээс гадна 18 хүн ор сураггүй алга болсон гэнэ. Хүчтэй аадар бороо, шуурганд тус мужийн 350 мянга гаруй оршин суугч өртсөн бөгөөд тэдгээрийн 30 мянга гаруйг албадан нүүлгэсэн байна. Мужийн захиргаанаас зам харгуй эвдэрч сүйдэн, усанд боогдсон, олон арван барилга, байшин нурж, хүчтэй шуурганд тариан талбай сүйдсэн мэдээлэл өгчээ. Аврах багийнхан үндсэндээ гамшгийн газарт хүрсэн бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж буй гэнэ.

Хүчтэй аадар бороо нэг цаг орчим үргэлжлэн орсон ч нэлээд хохирол учруулсан тухай албаны хүн мэдээлж байна. 2000 гаруй алба хаагч, 800 гаруй цэргийн бие бүрэлдэхүүн гамшигт өртсөн оршин суугчдад дулаан хөнжил, хоол хүнс, бусад шаардлагатай зүйлсийг хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж