Зүүний радикалууд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Зүүний радикалууд тэргүүлж байна

Европын холбоо ба ОУВС-тай байгуулсан гэрээний эсрэг байгаа Грекийн зүүний радикалуудын эвсэл СИРАЗА дахин сонгуулийн өмнө олон нийтийн санал асуулгаар тэргүүлж эхлэв.

Сираза эвсэл тавдугаар сарын 6-ны парламентын сонгуулиар барууны төвийнхнийг ардаа орхин, хоёрдугаар байрт гарч ирсэн. Эхний гуравт шалгарсан намууд ээлж дараалан Засгийн газар байгуулах гээд бүтэхгүй байгаа учраас дахин сонгууль явуулахаар болоод байгаа юм. Ерөнхийлөгч 30 хоногийн дараа дахин сонгууль явуулахаар зарлах ёстой.

“Metron Analysis” компанийн явуулсан санал асуулгын дүнг “Ependytis” бямба гаригийн дугаартаа нийтэлжээ. Үүн дагуу СИРАЗА 20 хувийн саналаар бусад намыг толгойлж эхэлсэн байна. Барууны төвийн “Шинэ ардчилал” нам 17 хувьтай хоёр, зүүний төвийн ПАСОК нам 12 хувьтайгаар гуравдугаарт бичигджээ. Санал асуулгад оролцсон хэдэн зуун хүний 50 хувь нь зүүний төвийн намаар удирдуулахыг хүснэ гэсэн байна. Харин 34 хувь нь барууны төвийн чиглэлтэй нам улсыг удирдах ёстой гэжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж