Хоёрдугаарт, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Батлан даалттай холбоотой асуудлыг авч хэлэлцэхэд Н.Энхбаяр гэдэг хүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа учраас үүнийг тусад нь авч үзээч гэсэн зүйл байх ёсгүй. Н.Энхбаяр гэдэг хүн илүү эрхтэй гэсэн зүйл заалт хуульд байхгүй. Монголд шударга ёс тогтооё л гэж байгаа бол миний боддогоор хуулийн шударга хэрэгжилтээс зугатах хэрэггүй. Хуулийн тэгш хэрэгжилтийг л шударга ёс гэж нэрлэж байгаа. Өлсгөлөнтэй холбоотой асуудлыг өөрөө зогсоож болно. Батлан даалтын асуудал тавиад байгаа, үүнийг хуулийн дагуу шийддэг. Ерөнхийлөгч аль нэг нам, аль эсвэл нэг дарга хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, нөлөөлөх ёсгүй. Харин хууль хяналтын байгууллагын зүгээс тэдний хуулийн дагуу хийж байгаа ажлыг төрийн зүгээс дэмжиж ажиллах ёстой. Ийм л байр суурьтай байгаа. Өлсгөлөнг зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй байх. Эрүүл мэндэд нь хортой нөхцөл үүсч байгаа бол эмчилгээ хийх хэрэгтэй гэсэн ийм л байр суурьтай байна” гэсэн юм.
Дээрх тайлбарыг сонссоны дараа УИХ-ын гишүүн О.Чулуунбат” Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүний амь нас эрсдэлтэй байдалд ирээд байна. Тийм учраас өөрийнх нь тавьсан шаардлага, гэр бүлийнхнийх нь хүсэлт, мөн намын гишүүд дэмжигчдийн зүгээс тавьж байгаа шаардлага зэргийг харгалзаж үзэж, батлан даалтад гаргах хүсэлтэй байна” гэсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнд ч жирийн иргэнд ч бид адил хандах ёстой. Хуулийн дагуу хүний эрхийг хангана гэдэг чухал зүйл. Үүнийг л ардчилал гэж байгаа. Хуулийн дагуу хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцох энэ ажилд бид нөлөөлж болохгүй. Үүнийг дахиад ардчилал гэж байгаа. Тэгэхээр би бол энэ хүнд энэрэнгүй хандах ёстой, энэ хүнд энэрэнгүй бус хандах ёстой гэдгээр төр харах ёсгүй. Бид эвтэй байх ёстой, асуудлаа ойлголцдог байх ёстой. Түүнийг ойлгож байна, энэ бүхэн бол хуулийн үндсэн дээр шударга ёсон дээр тогтож байгаа. Миний тавьж байгаа асуудал бол эрүүл мэндэд халтай ийм үйл ажиллагааг цаашид битгий үргэлжлүүл. Ийм зүйл гаргах хэрэггүй. Хууль хяналтын байгууллагын хийж байгаа ажилд ямар нэгэн хүндрэл учруулсан, хүмүүсийн санааг тогтворгүйжүүлсэн ийм зүйл гаргаж болохгүй. Асуудал байгаа бол мэдээж түүнийг шийддэг нэг л газар бий, тэр нь шүүх дээр шийдэгдэнэ. Н.Энхбаяр ерөнхийлөгчийн хувьд бас энэ хууль хяналтын байгууллагынхны зүгээс гаргаж байгаа байр суурийг харахаар өмнө нь хууль шүүхийн байгууллагынхны үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан, тухайлбал, дуудахаар ирдэггүй. Тэгээд шалгах гээд болдоггүй, асуух гэхээр болдоггүй. Одоо батлан даалтад гаргана гэдэг нь хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж тодорхой хүмүүс батлан даадаг. Тэр батлан даалтыг хүсч байгаа иргэн өөрөө бас тэр амлалтаа бичгээр хуулийн байгууллагад өгдөг. Өмнө нь хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан, хүнийг батлан даалтад гаргая гэж байгаа бол шууд хуулийн байгууллагад нь хандах ёстой гэж би хувьдаа бодож байна. Гол нь хууль журмынх нь дагуу, дахиад энэ хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр Монголд хууль гэдэг юм тэгш хэрэгждэг нөхцөл байх юм бол би энэн дээр асуудал хүндрэл учрахгүй гэсэн байр суурьтай байна” гэлээ.