Канадад онгоц мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Канадад онгоц мөргөлджээ

Канадын Саскатун хотын зүүн хойд нутагт агаарт нислэг үйлдэж явсан онгоц мөргөлдсөний улмаас таван хүн амиа алдсан харамсалтай осол гарчээ. Тус хоёр онгоц хоёул дан хөдөлгүүртэй байсан гэнэ.

Онгоцны нэг нь Режайна хотноо Ла Рунж орохоор нисч байжээ. Осол гарах үед уг онгоцонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэнэ. Харин нөгөө онгоц Сан Бреу хотыг зорьж явсан бөгөөд онгоцонд хоёр эрэгтэй, мөн өсвөр насны нэг охин байжээ. Онгоц мөргөлдсөний улмаас хоёр онгоцонд зорчиж явсан таван хүн бүгд амиа алдсан байна. Канадын Агаарын тээврийн аюулгүй байдлын газраас өчигдөр болсон энэхүү ослын шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж