Сумын заан Ш.Пүрэвгарьд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Сумын заан Ш.Пүрэвгарьд түрүүлэв

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн "Эрийн хийморь" барилдааны тавдугаар сарын барилдаан өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Энэ сарын барилдаанд сумын заан Ц.Сэдбазар, П.Бат-Эрдэнэ, Б.Лхагвадорж, Г.Ганжад, Д.Ядмаа, Б.Бат-Амгалан, Т.Хайдавдорж, Ш.Пүрэвгарьд, Н.Баатарсүрэн, Б.Улаалзгана, Б.Хишигбаатар, Г.Болдгэрэл, Н.Батсайхан, Д.Тогтохжаргал, Д.Батхөгжил  нарын тэргүүтэй 360 бөх зодоглосон байна.  Ингээд "Эрийн хийморь"-ийн түрүү бөхөөр Завхан аймгийн Тэс сумын харьяат, “Завхан” дэвжээ, МУБИС-ийн бөх, сумын заан Ш.Пүрэвгарьд тодорч, Говь-Алтай аймгийн харьяат, “Хантайшир” дэвжээ, “Хилчин” спорт хороо, МУБИС-ийн бөх, сумын заан Б.Энхсайхан үзүүрлэж, мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, сумын заан Б.Хишигбаатар шөвгөрлөө. Их шөвөгт шалгарсан бөхчүүдийг цалин цагаан мөнгөөр бүрсэн чонын шагайгаар байлжээ.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж