Леброн Жеймс MVP боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн


Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын 2011-2012 оны улирлын MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг "Майами Хит" багийн тоглогч Леброн Жеймс хүртлээ.


Леброн Жеймст Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал гардуулсны дараа NBA болон "Майами Хит"-ийн зүгээс хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. "Хаан" Жеймс тус хуралд хүүтэйгээ хамт хүрэлцэн ирсэн байна.


Тэрбээр ийнхүү гурав дахь удаагаа улирлын MVP-гээр тодорч байгаа бол "Майами Хит"-д данстай болсноос хойш анх удаа энэхүү эрхэм хүндтэй шагнал гардаж байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Леброн Жеймс багийн нөхдийн хамт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж