“Эртэч монгол хүн”уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

“Эртэч монгол хүн”уулзалт боллоо

Өглөө эрт хүний оюун ухаан сийрэг, сэтгэл амгалан, бие эрч хүчтэй байдаг.  Тиймээс “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон”ТББ-ын хамт олон  санаачлан  “Эртэч монгол хүн” чуулга уулзалтыг МҮЭ-ийн Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Дээрх уулзалтанд  “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн, Гүйцэтгэх захирал Н.Цэндмаа, МУСГЗ, доктор профессор Г.Аким, гавьяат эмч доктор, профессор  М.Шагдарсүрэн, “Шихихутаг” Хууль зүйн дээд сургуулийн дэд захирал Ч.Даваадаш,МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар,  Олон улсын сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг нарын  олон хүндэт зочид оролцсон юм.Түүнчлэн оюутан залуусын төлөөлөл болж 1000 орчим төлөөлөгч хүрэлцэн ирсэн  байна. Ард түмнийхээ хүндэтгэл, талархлыг хүлээж, үлгэр дууриал болсон хүндэт зочид, төлөөлөгчид амьдралын туршлагаасаа хуваалцаж, сургамжтай сургаалаа оюутан залуустаа хайрлаж байв.  Дашрамд сонирхуулахад,энэхүү арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулах аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж