Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Зарим нислэг саатжээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим олон улсын нислэгүүд саатаад байна. Улаанбаатар хотод нойтон цас орж, салхины хурд их байгаа тул өнөөдөр нислэг үйлдэх байсан  “Кореан айр” компанийн хоёр ч нислэг цуцлагдсан байна. Мөн “МИАТ” компанийн Улаанбаатар-Бээжингийн чиглэлд 20.00 цагаас нислэг үйлдэх байсан онгоцны хуваарийг 22.00 цаг хүртэл хойшлуулсан бол Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэг ч тодорхой хугацаагаар хойшлоод байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж