Монголын кино урлагийн салбарт өнгөрсөн жил 40 гаруй дэлгэцийн бүтээл төрж, үзэгчдийн хүртээл болсон ч наадамд 15 кино 16 номинацид өрсөлдлөө. Хэдийгээр энэ удаагийн наадам 18 номинациар шилдгүүдээ тодруулахаар товоо зарлаад байсан ч “Шилдэг эмэгтэй гол дүр”-д “Нэг биеийн хоёр зүрх” киноны гол дүрээр дуучин Хулан, “Шилдэг инээдмийн кино” номинацид “Миний ахын эхнэр” кино нэр дэвшиж, өрсөлдөх өөр бүтээл ирээгүй тул дээрх хоёр номинацийн эзнийг тодруулаагүй юм.
“Academy Awards 2012” наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт кино найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням болон шүүгчээр Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Кино зураглаач Б.Лхагвасүрэн, кино найруулагч Б.Ганболд, Соёлын тэргүүний ажилтан, зураач Т.Гоош нар ажиллажээ.
- ”Хөх толбот хүмүүс” /“Doz” энтертаймент/
- “Бодлын хулгайч” /”Wisdom Film” продакшн/
- “Долоон бурхан харвадаггүй” /“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл/
- “Орлон тоглогч” /“Noyon film” энтертайнмент/
- “Нар сарны зааг” /”Жон бэйс” ХХК, “JIIJ” продакшн”
- “Сүүдрийн гэрэл” /“Корокус” продакшн/
- “Дөрвөн бүлэгт амьдрал” баримтат кино /Г.Батбаатар/
- “Богд хаан” / МҮКУА, “Дээд гэгээн пикчерс” ХХК/
- “Тэнгэрийн хүү” /“Монзол” групп, “Идуган” энтертайнмент/
- “Ээжээ” /“HD” продакшн/
- “Хөхийн голын хүүхдүүд” баримтат кино /“Zoljargal & Son film” студи З.Батбилэг/
- “Бодлын дайны өрөг” баримтат кино /“Zoljargal & Son film” Г.Золжаргал/
- “Хүний хүүхэд” /“ST” сдуди, “Цогийн наран” ХХК/
- “Миний ахын эхнэр” / “National Film” продакшн/
- “Нэг биеийн хоёр зүрх” /“Sista” продакшн/
“Academy Awards-2012” наадмаас шалгарсан шилдгүүд:
- Шилдэг эрэгтэй дүр: Б.Амарсайхан “Бодлын хулгайч”
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд “Богд хаан”
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Ш.Дэлгэржаргал “Бодлын хулгайч”
- Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн “Хөх толбот хүмүүс”
- Шилдэг зураглаач: Д.Ангараг “Бодлын хулгайч”
- Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал “Долоон бурхан харвадаггүй”
- Шилдэг дуу: Б.Дашдондог “Хүний хүүхэд”
- Шилдэг хөгжим: Н.Жанцанноров “Богд хаан”
- Шилдэг монтаж: Ш.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй”
- Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан “Бодлын хулгайч”
- Шилдэг зохиол: Д.Төрмөнх “Бодлын хулгайч”
- Шилдэг дүрсний эффеккт: Ш.Тансаг “Нэг биений хоёр зүрх”
- Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг “Хүний хүүхэд”
- Шилдэг дебют: Я.Хангарьд “Орлон тоглогч”
- Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц “Хөх толбот хүмүүс”
- Шилдэг баримтат кино: Г.Батбаатар "Дөрвөн бүлэгт амьдрал"
Гран-при шагнал: “Бодлын хулгайч”
Түүнчлэн кино наадмын үеэр Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямыг Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнээр нэрлэсэн юм.