Хан-Уул дүүрэг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, хаврын тохижилт”-ын ажлын нээлтээ өнгөрөгч бямба гаригт дүүргийн Соёлын ордны урд талбайд хийжээ.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, хаврын тохижилт”-ын ажлын нээлтэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд нарын албаны хүмүүс оролцож, мод тарьсан байна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, хаврын тохижилт”-ын ажлын хүрээнд дүүргийн хороод, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллага, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын нийт 2059 ажилтан, албан хаагч хамрагдаж, 4025 мод, 6172 бут сөөг тарьсан байна.
Т.Маша