Лондонгийн олимпод оролцох найман эрх өвөртлөөд буй чөлөөт бөхийнхөн энэ өдрүүдэд Спортын төв ордонд улсын аваргаа тодруулахаар өрсөлдөж байна. Гурван өдөр үргэлжлэх тэмцээн өнөөдөр өндөрлөж, жингийн медальтнууд шалгарч дуусах юм.
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, гавьяат тамирчин Б.Болд
Нэгэн цагт их спортын хийгээд үндэсний спортын дэвжээнд ир бяраа үзэж явсан энэ эрхмүүд одоогийн Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болжээ. Чөлөөтийнхний хувьд 1980 оноос хойш тасраад байгаа олимпийн медалийг ирэх наадмаас “олж ирэх” хатуухан үүрэг хүлээсэн аваргууд Спортын ордонд болж байгаа улсын аварга шалгаруулах тэмцээний үнэнч үзэгчид байлаа. Арга ч үгүй биз дээ.
Энэ тэмцээн болоод олимпийн өмнөх бусад сорилоос тэд улсад олгогдоод байгаа гэх найман эрхийн эздийг тодруулах өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс шүү дээ.

М.УРИН