
“Байрны хүүхдүүд” , “Сумын заан” зэрэг олон сайхан шүлэг найргаараа ард түмний танил болсон яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэн агсны нэрэмжит оюутны яруу найргийн наадам маргааш болно. Наадмыг найрагчийн ар гэрийнхэн нь санаачлан зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр Монголын яруу найргийн үе үеийн төлөөллүүд ирж, наадамд хүндэтгэл үзүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Дээрх наадам Монголын хүүхдийн ордонд болох аж.
Б.Анхаа