Эрчим хүчний салбарынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарынхан чуулна

Монголын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Монголын эрчим хүч–2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. НҮБ-аас 2012 оныг тогтвортой эрчим хүчний жил болгон зарласан бөгөөд  чуулга уулзалтыг  мөн Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Чуулга уулзалтад Засгийн газрын яамдууд, эрчим хүчний гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд, мэргэжлийн холбоод судлаачид, олон улсын байгууллагууд, төрийн бус байгуулллагууд зэрэг бүхий л төлөөллүүд оролцон эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөрөнгө оруулалтын болон эрх зүйн орчны талаар нээлттэй хэлэлцэж буйгаараа онцлогтой. Хэлэлцэх асуудлын хувьд, хууль эрх зүй, тогтвортой эрчим хүч-ногоон эдийн засаг, эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын орчин зэрэг өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, судлаачдыг төлөөлсөн 19 илтгэл тавихаар төлөвлөөд байна. Уг чуулганд  Азийн хөгжлийн банк, Германы Техник Хамтын Ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Жайка, КОЙКА, Европын сэргээн босголтын  банк болон МCS интернэшнл,“Нью Ком” групп, “Хитро Пауэр”, “Професи коүл”, “Мицуй”, “Марубени”,  зэрэг гадаад, дотоодын 90 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлээд байна.

Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид  уг олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцсоноор Монгол Улсын төрөөс  эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, дэвшилтэт техник-технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлаар баримталж буй бодлого, зорилттой танилцаж,  түлш, эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрсдийн сонирхсон асуудлаар хариулт авах боломж бүрдэх юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, бодлого зорилтыг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэх, санхүүжилт шаардлагатай байгаа төсөл, арга хэмжээг сурталчлах, хамтран ажиллах, техник технологийн танилцуулга хийх нөхцлөөр хөрөнгө оруулагчид болон дотоодын компаниудыг хангаж байгаа тул хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болон мэдээлэл авах хүсэл сонирхол бүхий гадаад, дотоодын байгууллага, компани, хувь хүмүүсийг чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцож болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж