Цагдаагийнхан сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан сургалтад хамрагдлаа

Нийгмийн хэв журам хамгаалах албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд энэ сарын 05-наас 07-ны өдрүүдэд боллоо. Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир сургалт, зөвлөгөөнд оролцсон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хэв журмын тасгийн дарга нарт цагдаагийн байгууллага цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах болон 2010 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн байна.
Энэ үеэр хэв журам хамгаалах  албаны удирдах ажилтны  хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цагдаагийн байгууллагаас тавьж буй зорилт, дээд байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар алба хаагчдыг чадваржуулах, жагсаал, цуглаан, нийтийн эмх замбараагүй байдлын үед ажиллах ур чадвар, цагдаагийн алба хаагчийг  ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгосон юм.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Төмөрбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Эрдэнэбаярыг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”-аар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбат,  Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Хурц нарыг “Цагдаагийн гавъяа” тэмдгээр болон зарим алба хаагчдыг “Хүндэт жуух”, “баярын бичиг”-ээр тус тус шагнажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж