МАН-ын бүлэг хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдав

МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан өчигдөр орой УИХ дахь МАН-ын бүлэг хуралдав. Тус хуралдаанд Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн дарга Ц.Баясгалан оролцож, Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Энэхүү мэдээлэлд үндэслэн тус бүлгээс “МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргах нь зөв” гэсэн санал гаргажээ. Хэдийгээр бүлгээс ийм санал гарсан ч эцсийн шийдлийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргана гэдгийг бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Бүлгийн хуралдаанд 26 гишүүн оролцжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж