Хүчтэй салхилахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Хүчтэй салхилахыг анхааруулж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-18 метр  хүрч хүчтэй  цасан шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 861  гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж