Азийн эдийн засгийн хурд удааширч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Азийн эдийн засгийн хурд удааширч эхэлжээ

Дэлхийд эдийн засгийн хурдацтай өсөлтөөр тэргүүлж буй Азийн орнууд Хятад, Энэтхэгийн эдийн засгийн таагүй үзүүлэлт санхүүгийн хямрал болохын дохио гэж эдийн засагчид бичиж байна.  Хятадын үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар өссөн ч эдийн засагчдын таамаглаж байсан өсөлтөөс даруй 12 хувиар бага гарчээ. Хятадад хөрөнгө оруулалт, жижиглэнгийн худалдааны хэмжээ ч мөн буурч байгаа гэнэ.  Харин Энэтхэгийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар буурсан байна. Хятадад дотоодын эрэлт буурч, эдийн засгийн өсөлт цаашид удаашрах вий гэж эдийн засагчид анхааруулж байгаа юм байна.

АНУ, Европ дахь эдийн засгийн доройтож буй ийм үед Хятадад өргөн хэрэглээний бараа, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, газрын тосны эрэлт буурч, түүхий эдийн үнийг унагаж байгаа аж. Дэлхийн эдийн засгийн хямралыг зөгнөж буй ийм дохиог эдийн засагчид АНУ-ын эдийн засгийн доройтол, Европын өрийн хямралтай холбон тайлбарлаж байгаа юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж