Зарим компанийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Зарим компанийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэв

Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах
ажил эхэлсэн байгаа. Хөрөнгийн биржид цоо шинэ менежмент хэрэгтэй
болсон ч байж магадгүй юм. Энэ салбарын үйл ажиллагаа төдийлөн сайнгүй
байна. Сүүлийн жил брокер, дилерийн компанийн мөнгөн хөрөнгийн гүйлгээ
доголдож байгаа талаар иргэдээс гомдол ирэх болжээ. Тиймээс төлбөрийн
чадварт учирч болзошгүй хүндрэлээс сэрэмжлэх, хөрөнгө оруулагчдын хууль
ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалахахаар Санхүүгийн зохицуулах хороо нэр
бүхий  брокер, дилерийн 21 компанийн үйл ажиллагааг зохистой харьцааны
шалгуур үзүүлэлтийг хангах хүртэл түр зогсоох шийдвэр гаргажээ.

Үүнд:
1.    Санар
2.    Зэргэд
3.    БиДиСек
4.    Өндөрхаан инвест
5.    Алтан хоромсог
6.    Булган брокер
7.    Дархан брокер
8.    Тулгат чандмань баян
9.    Бумбат Алтай
10.    Аргай бэст
11.    Ники
12.    Гендекс
13.    Монет
14.    Монгол секьюритиес
15.    СиСиПи
16.    Эм Ай Си Си
17.    Санхүүгийн хөгжил инвест
18.    Зюс капитал
19.    Гаули
20.    Евро Азиа Капитал Монголиа
21.    Финанс линк групп компаниуд багтжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж