“Future Mongolia“ үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

“Future Mongolia“ үзэсгэлэн яармаг болно

Монгол-Германы гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр өрнөж буй худалдаа, арилжааны өнөөгийн байдал, монгол үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлд эзлэх байр суурь, цаашдын ирээдүйг тодорхойлох “Future Mongolia” үзэсгэлэн, яармаг болох гэж байна. Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамнаас хамтран ирэх даваа гаригт 10.00 цагт Гадаад харилцааны яаманд үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ. Үзэсгэлэн яармаг болон хэвлэлийн бага хуралд Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доктор Петер Шаллер, VDMA-ийн Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн мэргэжлийн холбооны дэд захирал Клаус Штёкман, ХБНГУ-ын VF Messen GmbH компанийн захирал Штефан А.Фишер, Mongolian Star Melchers Co. Ltd. компанийн захирал бөгөөд хувь эзэмшигч Лауренц Мелхерс зэрэг хүмүүс оролцох юм байна.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж