Lindsay Lohan цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan цомог гаргана

Архи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж, шөнийн клубуудээр хэсэн, амьдралаа тэр чигээр нь шоу цэнгээн болгоод байсан жүжигчин Lindsay Lohan саяхан кино урлагтаа эргэн ирэхээр болсноо зарлаж, порно одын дүр бүтээхээр болсон билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй зөвхөн кинонд тоглоод зогсохгүй хөгжмийн карьераа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн болтой. Тэрбээр 2008 онд фэнүүддээ хүргэхээр хийж байсан ч гүйцээж чадалгүй орхигдоод байсан гурав дахь цомгоо дуусгахаар ажиллаж эхэлсэн гэнэ.
Энэхүү цомогт нь багтсан "Can"t Stop, Won"t Stop" хэмээх дуу нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн интернэтээр цацагдаж эхэлсэн байна.
Ингээд элдэв хэл ам, шүүмжлэлийн бай болоод байсан Холливуудын “алтан охин” хэсэг хугацааны уналтнаасаа эргэн ирж, түүнд итгэж байсан найзууд болон фэнүүддээ бэлэг барьж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж