Дорнодын гал түймэр хойд хил давжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Дорнодын гал түймэр хойд хил давжээ

Дорнод аймагт гарсан гал түймэр ноцтой хэмжээнд хүрчээ. Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж  байсан ОБЕГ-ын таван ажилтны гурав нь амиа алдаж, хоёр нь маш хүнд түлэгдсэн харамсалтай явдал болсон. Хэдийгээр уг галыг энэ сарын 9-ны өдөр унтрааж, цурманд оруулсан ч маргааш нь буюу өнгөрсөн пүрэв гаригт түймэр цурамнаасаа алдагдаж, Баяндун, Дашбалбар сумыг хамран ассан байна. Тус сумын Засаг дарга Б.Баатарцогтын хэлснээр түймрийн хүрээ Баяндун сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрийг бүрэн дамнаад баруун зах нь Баян-Уул сум, зүүн зах нь Дашбалбар суманд хүрсэн гэв. Мөн Баян-Уулын отярадаас Оросын хил дагуу бүрэн шатаж,түймэр  зүүн талаараа хойд хил даваад явчихлаа гэж мэдээлжээ. Түймрийг унтраахаар сумаас 173 хүн, байгууллага, аж ахуй нэгжээс ч олон хүн оролцож байгаа ч нарийн тоо гаргах боломжгүй байгаа аж. Түймэр унтрааж байгаа иргэд ганц үлээгч аппараттай, резинэн цохиураас өөр багаж хэрэгсэлгүй бараг нүцгэн гараараа шахуу галтай тэмцэж байгаа аж.

Б.Сарангарав

Эх сурвалж: http://www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж